Багш

Загдаа овогтой Энхгэрэл нь 1988 онд Биндэрийн 10 жилийн сургууль, 1993 онд УБИС-ийг Математикийн багш мэргэжлээр төгссөн. 1993-1999 онд Улаанбаатар хотын Багануур дүүргийн 64-р сургуульд математикийн багш,1999-2006 онд Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуульд математикийн багш, 2006-2007 онд Багануур дүүргийн Боловсролын хэлтэст математик, мэдээлэл зүйн арга зүйч, 2007-2010 онд Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуульд сургалтын менежер, 2010-2013 онд Гүн галуутай цогцолбор сургуульд сургалтын менежерээр тус тус ажиллаж байсан. 2013 оноос Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 24-р сургуульд Математикийн багшаар ажиллаж байна.
Боловсролын байгууллагад 21 дэхь жилдээ ажиллаж байгаа энэ хугацаанд 8-р ангийг 2 удаа, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 10-р ангийг 2 удаа дааж төгсгөсөн, мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй багш юм.
Ажиллаж байх хугацаандаа гаргасан амжилтуудаас дурдвал:
З.Энхгэрэл нь багш нарын ур чадварын уралдаанд жил бүр амжилттай оролцдог бөгөөд 2003, 2005 онуудад дүүрэгт 2 удаа 1-р байр эзлэн Нийслэлийн ур чадварын уралдаанд амжилттай оролцон 4-р байр эзэлсэн.
2012 онд жил бүр багш, удирдах ажилтны дунд зохиогддог шилдэг илтгэлийн уралдаанд дүүрэгт 1-р байр, нийслэлд 3-р байр, улсад тэргүүн байр эзэлж, илтгэл нь Боловсрол судлал сэтгүүлд хэвлэн нийтлэгдсэн.
Бүлэг 1
-
3-р хичээл Баганан диаграмм, график
00:41:48 -
2-р хичээл Перпендикуляр, параллель шулуунууд, Координатын хавтгай
00:43:48 -
1-р хичээл Тойрог, дугуй, цагираг
00:39:48 -
23-р Хичээл Шулууны хоорондох өнцөг, цэгээс шулуун хүртэлх зай
00:35:27
Бүлэг 2
-
22-р Хичээл Шулууны ерөнхий ба өнцгийн коэффициенттэй тэгшитгэл
00:38:51 -
21-р Хичээл Скаляр үржвэр II хэсэг
00:41:00 -
20-р Хичээл Скаляр үржвэр I хэсэг
00:41:27 -
19-р Хичээл Вектор түүн дээрх үйлдлүүд, векторын координат II хэсэг
00:43:05